С.УРТНАСАН

Барилгын ажилтны цалингийн жишиг  2009 оноос хойш өөрчлөгдөөгүй талаар “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус ТББ-ын гишүүн, “Түмэн алт” компанийн захирал Э.Хишигсүрэн “Би гурван үеийн барилгачин, инженер хүн. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр улс орондоо хийж бүтээж үр хүүхдүүдээ сайн өсгөж сайхан амьдрах хүсэлтэй залуу үеийн төлөөлөл. Манайх 25 жилийн түүхтэй барилгын компани. Цар тахлын үед авсан хоёр цэцэрлэгийн барилгаас болж аав ээжийнхээ өвлүүлж үлдээсэн энэ компаниа дампууруулах дээрээ тулаад явж байна. 2021 онд сайдын тушаал гарч 2025 он гэхэд төсвөөс та нарын мөнгийг гаргаад өгнө хэмээн цэцэрлэг бариулсан. Гэвч ирэх оны төсөв энэ талаар тусгагдаагүй  байна. Сургууль цэцэрлэгийн түрээсэнд 2022, 2023, 2024 онд маш их мөнгийг зарцуулсан. Улсын төсвийг түрээсийн байранд биш цэцэрлэг, сургууль барьж байгаа компаниудад зарцуулах хэрэгтэй. Барилгын компаниуд хуучин цалингийн тарифын улмаас нэг өдөрт хамгийн багадаа сая гаруй төгрөгийн алдалдалтай ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)