З.БАТЦЭЦЭГ
1. Хүлцэнгүй байдал бол таны гол хамгаалалт.
Таны эргэн тойронд байгаа дайснууд нь өөрийнхөө эго-г харуулах хүслээс үүдэлтэй. Би онцгой нэгэн биш. Би зүгээр л ихэнх цагаа тулааны урлагт зориулсан хүн. Одоо би чаддаг зүйлээ харуулж байна. Над шиг зүйл хийж чадах хүн дэлхийд зөндөө бий.
2. Эв нэгдэл хүчнээс илүү
Тулааны урлаг хүмүүст өвдөлт, шаналалыг авирч байгаа талаас нь хүмүүст харуулж байгаадаа би гунигладаг. Хамгийн гол нь тулаан биш гэдэгийг харуулах боломж надад олдоогүй. Энэ бол инь янь, хар цагааны тэнцвэр. Зөвхөн Эв нэгдэлийг сурснаар та агуу болно.
3. Аз жаргал үргэлж чамтай хамт
Аз жаргалын араас хол яваад хэрэггүй. Энд жижиг өрөөнд л байгаа. Чи өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Чи өөрийхөө ертөнцийг таньж мэдэж чадвал юунаас ч айх шаардлаггүй болно.
4. Хүний юу гэх чамд огт хамаагүй
Бусдын талаарх чиний бодол бол зүгээр л радиогоор явж байгаа дуу гэсэн үг. Өөрийхөө үзэл бодлоос илүүтэй бусдын бодолд анхаарч байвал чамд асуудал байна гэсэн үг.
5. Үхэл чамд амьдрал бэлэглэнэ
Хүн хэзээ ч үхэж болно гэдэгтэйгээ эвлэрвэл амьдралыг илүү үнэлж эхэлдэг. Амьдралын хором бүртээ анхаарч эхэлнэ. Тэгэхээр үхэхэд ч харамсах зүйлгүй болно.
Эх сурвалж: www.zms.mn