З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын ерөнхийлөгч асан, Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Макдоналдсын тогоочоор ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүний түргэн хоолны сүлжээ ресторанд ажиллаж байгаа бичлэгийг Ройтерс агентлаг нийтэлсэн юм. "Би McDonald's руу шарсан төмс хийхээр явж байна. Би үүнийг маргааш Пенсильванийн хаа нэгтээ хийнэ гэж бодож байна" гэж улстөрч Питтсбургийн гаднах жагсаал дээр дэмжигчдэдээ хэлсэн гэж CNN мэдээлэв.

Аравдугаар сарын 20-ны орой Ройтерс агентлаг Трампын шарсан төмс савлаж, зочдод өгч буй гэрэл зургуудыг нийтэлжээ.

Өмнө нь Трамп Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрисыг McDonald's-д ажиллаж байсан туршлагаа худал хэлсэн гэж буруутгаж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7449)