М.АНАР

 

Эзэн III Чарльз болон хатан Камила нар даваа гарагт Австралийн дайны дурсгалын газарт цэцэг өргөлөө. Энэ нь тэдний хоёр дахь чөлөөт айчлал байв. Тэд цугларсан олонтой гар барьсан байна. 75 настай Чарльз хорт хавдраар өвдсөн тул айлчлалын хөтөлбөр нь багассан аж. Энэ нь Чарльзийн Австралид хийж буй 17 дахь айлчлал юм. Гэхдээ 2022 онд хаан болсоноосоо хойшх анхны айчлал гэж хэлж болно. Мөн 2011 онд түүний ээж, хатан II Элизабета Австралид очсоноос хойш хааны сэнтийн өв залгамжлагчийн хувьд Австралид ирж буй эхний айлчлал байв.

Чарльз болон Камила нар ирсэнийхээ маргааш амарсан бөгөөд өнгөрөгч ням гарагт Сидней хотод сүмийн ёслолд оролцжээ. Дараа нь тэд Канберра руу нисч, Австралийн үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөсөн юм. Тэднийг дайны дурсгалын газраас гарахад  Австралийн туг барьсан хэдэн зуун хүн угтан авсан байна.

Мөн Парламентын ордонд болсон ерөнхий сайд Энтони Албанезын зохион байгуулсан хүлээн авалтад оролцжээ. Хүлээн авалтад Австрали улсын бүх мужийн удирдагчид оролцоогүй байна.

Энэ лхагва гарагт Чарльз Самоа руу явж, Дэлхийн Засгийн газруудын нэгдсэн хуралдааныг нээх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 204 (7448)