З.БАТЦЭЦЭГ

 

Зайрмаг нь хоолой өвтгөхгүй, бүр намдааж ч мэднэ. Тиймээс хоолой өвдөхөд хүйтэн хоол идэх нь өвчтөнд тустай бол хэрэглэж болно гэж Фомина клиник сүлжээний чих хамар хоолойн эмч Светлана Марнова Gazeta.Ru-д ярьжээ.

“Зайрмаг өөрөө хоолой өвтгөхгүй энэ нь вирус, бактериас үүдэлтэй байдаг. Өвдсөн үедээ зайрмаг идэх нь халдварыг эдгээхгүй ч судалгаагаар зайрмаг өвдөлтийг бууруулдаг. Ихэнх туршилтууд чанар муутай байсан бөгөөд цөөн тооны хүмүүс дээр хийгдсэн боловч ерөнхийдөө эмч нар хоолой өвдөхөд зайрмагны эсрэг байдаггүй.

Гүйлсэн булчирхайг авсны дараа (хоолойны мах) зайрмаг хэрэглэх нь хагалгааны үр дүнг сайжруулахгүй гэж эмч нэмж хэлэв. ЗХУ-д цус алдах эрсдэлийг бууруулахын тулд энэ хагалгааны дараа хүүхдүүдэд зайрмаг өгдөг байсан. Гэсэн хэдий ч саяхан хийсэн судалгаагаар зайрмаг нь өвдөлтийн түвшин эсвэл мэс заслын шархнаас цус алдах эрсдэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй болохыг тогтоожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 203 (7447)