Ардын уран зохиолч Тангадын Галсан
"Монгол ертөнцийн гурав" номноос.
Агаарын шувуу:
УРХИ 1 -наас айх.
Агсам 2 морь:
ҮЛИЙ 3 -нээс айх.
Архичин хүн:
ШАРТАХ-аас айх.
Утгын түлхүүр:
1 Цацсан будааг идэх гэж буугаад, утасан торонд ороолдон хүнд баригдаж: нисэх хувь заяагаа нэг мөсөн алдахаас халирна гэх утга.
2 Дарвиж давхимхай, Татаад татаад ам нь үл дийлдэн авч давхидаг морь.
3 Олон жил огтоно: нүх ухаж хүрээгээ тэлсээр хөндийрсөн хөрс:
хөлд нь цөмөрч:
унаа, эзэн хоёрыг унагахвий гэж сүрдэнэ гэх энэрэлт утга.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7445)