Гэрэл зургийг Р.Оюун

Энэ удаагийн "Онцлох фото" буландаа "Монгол нүүдэлчин" өвлийн наадамд оролцож буй Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн залуу малчин Ж.Шинэбатыг онцолж байна. Тэрээр энэ наадамд найман тэмээтэй ирсэн бөгөөд тэмээг хэрхэн сургаж уналга, ачилгад ашигладаг болон эдлэл хэрэглэл, ахуй соёлын талаар түмэн олонд танилцуулж байлаа. Гэрийг тэмээн дээрээ ачиж, нүүдэг соёлыг хүүхэд багачууд, гадаадын жуулчид ихэд сонирхож байгааг харах үнэхээр бахархмаар. Ж.Шинэбатын хувьд аймгийнхаа угтах хаалган дээр аялал жуулчлал хийж, тэмээтэй холбоотой бүх зүйлийг үзүүлдэг байна. Тэрээр "Тэмээг гурван настайгаас нь эхэлж сургадаг. Анхнаас нь үсэргэхгүй, зөв номхруулахыг хичээдэг. Тэмээ нэг муу зан сурчихвал түүнийгээ мартдаггүй амьтан. Тиймээс зөөлөн аргаар 10-15 хоног унаж сургадаг" гэж байв. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас таалан соёрхоно уу. 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн залуу малчин Ж.Шинэбат.

Тэмээг хэрхэн сургаж уналга, ачилгад ашигладаг талаар сонирхууллаа.

Их нүүдлийн өмнөх амсхийлт.

Ж.Шинэбат аян замд гарахад бэлэн болжээ.

Тэмээн жингийн цуваа хүрэх газартаа ирлээ.

Эх сурвалж www.zms.mn