Ардын уран зохиолч Тангадын Галсан
Зааны арьсыг 1:
ЭЛДЭХ амаргүй.
Зайран 2 удганыг 3:
НОМХОТГОХ амаргүй.
Заадасны 4 ододыг:
ТООЛОХ амаргүй.
Утгын түлхүүр:
1 Хуурай газрын хамгаас том амьтан зааны шир нь талбайн хэмжээгээрээ ч, хөрсний зузаанаараа ч богийн байтугай бодын арьснаас хэд дахин том байж таараа.
Түүнийг элдэж зөөлрүүлэх нь ишиг хурганы арьс элдэх шиг хялбар байхгүй нь илэрхий.
Гэвч элдэж бодог. Гэхдээ нэн төвөгтэйг амаргүй гэжээ.
2 Эр бөө-г.
3 Эм бөө-г
4 Тэнгэрийн заадалны ододыг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 197 (7441)