О.ЭНХЖИН

Хорт хавдартай урт хугацааны турш тэмцэж байсан Цикконий биеийн байдал улам хүндэрч сүүлийн мөчдөө нөхөр Рей Такер болон хайртай дотны хүмүүсээрээ хүрээлүүлэн харамсалтайгаар өөд болсон хэмээн Брэд Тейлор “Associated Press” агентлагт мэдээллэсэн байна.

Мадонна хувийн инстаграм хуудсандаа түүнд хүндэтгэл үзүүлж, "Миний дүү Кристофер нас барсан. Тэр миний хувьд амьдралын минь хамгийн чухал хүн байсан. Бага байхаасаа л хэцүү бүхний ард яаж ийж байгаад хамтдаа туулан гардаг, урлагийн замыг хамтдаа сонгон эхлүүлж, хэн хэндээ түшиг тулгуур болсоор ирсэн" гэсэн тайлбартайгаар дүүтэйгээ хамт авахуулж байсан зурагаа нийтэлжээ.

Цикконий гэр бүлээс хамгийн отгон дүү болох Кристофер нь Мадоннатай зэрэг шахуу карьераа эхлүүлэн, “Everybody”, “Lucky Star” зэрэг клипэнд нь бүжиглэж, аялан тоглолт хийхэд нь хүртэл хамт явдаг байсан. Жишээлбэл, 1990 оны “Ambition World Tour”-т найруулагч, 1993 оны “The Girl Show”-д дизайнер, зохион байгуулагчын үүрэг гүйцэтгэн тусалж дэмждэг байв.

Циккон үүнээс гадна интерьер дизайнер, дууны найруулагч (Долли Партон, Тони Беннетт нарын клипийн зураг авалт, зохион байгуулалтыг удирдаж байсан), уран бүтээлч, гуталын дизайнер, мөн зохиолч, яру найрагч(2008 онд “Мадонна эгчтэйгээ өнгөрүүлсэн миний амьдрал” гэх дурсамжийн ном бичиж байсан)-аар ажиллаж, олны магтаал сайшаалыг хүртэн танигдаж байжээ.

Мадонна нийтлэлдээ  “Юу ч болж байсан дүү минь л миний хажууд байдаг байсан. Алсын хараатай зураач, яруу найрагч түүний авьяас чадварыг би биширж хүндэлдэг. Дээрээс нь хурц хэл үгтэй, заримдаа надтай маргалдахдаа ашигладаг байсан ч би түүнийг үргэлж уучилдаг байсан.  Бид алдар нэрийн оргил өөд хамтдаа шантралгүй зүтгэж, алдах болгондоо бие биенээ түшиж босгодог байсан.Сүүлийн хэдэн жил амар байгаагүй. Бидний харилцаа хөндийрсөн байсан ч түүний эрүүл мэндийн байдал дордсоныг мэдээд тэр даруйдаа эгч дүүгийн харилцаагаа сэргээж, өмнөх шигээ цагийг хамтдаа өнгөрүүлж эхэлсэн. Амьдрах хугацааг нь уртасгах юу ч байсан бүхнийг хийж, аль чадахаараа л тусалж байсан. Эцсийн эцэст биеийн байдал нь хүндэрч, өвчиндөө зовиурлан амьсгалахад нь хүртэл бэрх болсон. Би түүнийг нас барахаас нь өмнөхөн эцсийн удаа хамтдаа бүжиглэсэн. Одоо дүү маань дахиж зовохгүй. Түүнийг орлож чадах ямар ч хүн байхгүй. Диваажингийн хаа нэгтээ залуу байсан үе шигээ бүжиглэж, дэвхцэж байгааг мэдэж байна” хэмээн бичжээ.

Кристоферын үхэл ах дүүсийн хойд эх Жоан Клэр Цикконыг нас барснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа тохиож байна; Тэдний төрсөн эх (мөн Мадонна гэдэг) 1963 онд хөхний хорт хавдраар нас барсан буюу Кристоферийг төрсөн жил. Мадонна, Кристофер нарын ах, ах дүүсийн хамгийн том нь болох Энтони Чикконе 2023 онд нас баржээ.

Эгч дүү хоёрын төрсөн эх 1963 онд хөхний хорт хавдраар, ууган ах болох Энтони нь 2023 онд улаан хоолойн хорт хавдраар нас эцэслэсэн. Мөн хойд эх болох Жоан Клэр Цикконыг нас барснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа Кристофер ийнхүү таалал төгсжээ. 

Эх сурвалж: www.zms.mn