Г.МӨНХЗУЛ

“Парис-2024” зуны олимпын наадмын хамгийн залуу аварга, Австралийн скейтбордингийн тамирчин, 14 настай Ариса Трюгийн хамгийн сүүлд Olympics.com сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

 

-Олимпын аварга болоход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Дөнгөж сарын өмнө л болсон. Олимпын аварга болно гэдэг бол үнэхээр гоё юм байна. Надад дараа нь тулгарах ямар ч саад бэрхшээлийн өмнө нүүр бардам зогсож чадах юм шиг санагдаж байна. Эхэндээ би их цочирдож өөртөө ч итгээгүй. Зүгээр л байж боломгүй, зүүд юм шиг л байсан. Харин одоо бол би дараа, дараагийн тэмцээнүүдэд оролцохдоо, мөн үргэлжлүүлэн скеитбордоор гулгахад ч бэлэн байгаа гэдэгтээ итгэлтэй байна.

-Өөртөө илүү итгэлтэй болсон гэж үү?

-Би танд хэлсэн ойрын хугацаанд биелүүлэх зорилгоо  аль хэдийн хэрэгжүүлээд эхэлчихсэн. Одоогоор 2024 оны Дэлхийн наадамд оролцохоор Италид ирчихсэн байна. Эмэгтэйчүүдийн дэлхийн верт гулгалтын аварга цолыг өөрийн болгох зорилго тавьсан. Би олимпын алтан медаль авснаасаа хойш скейтбордингийн спортод илүү дурлаж байна. Дараа, дараагийн тэмцээнүүдэд ч  өөрийгөө сорихсон.

-Чи бол Австралийн хамгийн залуу олимпын аварга. Энэ амжилтын дараа амьдрал чинь хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-“Парис-2024” олимпын наадамд түрүүлснээс хойш байнга л гэрэл, камер, микрофон намайг дагах болсон. Учир нь миний ялалтыг олимпын түүхэнд мөнхрөм мөчүүдийн нэг байсан гэж тэд хэлдэг. Мөн Австралийн 68 жилийн олимпын түүхэн дэх рекордод өөрчлөлт авчирсан гэх нь сайхан санагддаг юм.

-Хагас хоолойт давааны агаар дээрх 900 градусын эргэлтийг хийх ямар байдаг вэ?

-Миний бодлоор ямар нэг зүйлийн анхдагч байна гэдэг омогшиж, бахархах зүйл. Яг л эмэгтэйчүүдийн скейтбординг дээр би анхны агаар дээрх 900 градусын эргэлтийг хийсэн шиг. Эхний алхмыг хийснээр бусад охидод бүх юм боломжтой гэдгийг харуулсандаа баяртай байдаг.

-Охид чамаас их үлгэр дуурайл авч байгаа байх даа?

-Тэднийг туршихыг хүссэн зүйлээ зоригтой нь аргагүй оролдож үзэхийг уриалмаар байна. Үүнээс гадна тэр ч байтугай бага насны хүүхдүүдийг шинэ зүйлс туршихад урам зориг өгнө гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)