Р.ОЮУН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Парис-2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцсон тамирчдад Засгийн газрын шагналын батламжийг гардууллаа. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, "Парис-2024" паралимпын аварга, паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавт дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагналын батламж гардуулсан юм. Мөн "Парис-2024" олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга, гавьяат тамирчин, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Э.Содномпилжээ нарт гурван өрөө орон сууц, мөнгөн шагналын батламжийг гардууллаа.

Эх сурвалж www.polit.mn