З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын хуучин болон албан бус зөвлөхүүд түүний нэрээр архи гаргахаар төлөвлөж байжээ. Энэ тухай Вашингтон Пост (WP) сонины сэтгүүлчид нэрээ нууцалсан эх сурвалжаас мэдээлсэн байна.

Хэвлэлд бичсэнээр “Трамп” архийг худалдаанд гаргах нь Д.Трампын багийн хуучин болон албан бус төлөөлөгчдийн санаа байсан ч хараахан худалдаанд гараагүй байна. "Д.Трампын ойр дотнын хүмүүс түүнийг архи гаргах, сурталчлах бодолгүй байгаа” гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Үүний зэрэгцээ, Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгч болон бусад нэр дэвшигчдээс илүүтэйгээр өөрийн нэрийг мөнгөжүүлэхийг оролддог нэгэн гэж тэмдэглэжээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр тэрээр аль хэдийн пүүз, тэр байтугай библи хүртэл гаргасан бол экс ерөнхийлөгчид дурсамж бичих, олон нийтийн өмнө гарах зэргээр хязгаарлагддаг байна.

Эх сурвалж: www.polit.mn