З.БАТЦЭЦЭГ
Британийн Лидсийн их сургуулийн эрдэмтэд дэлхийн 50 мянга гаруй хот, хөдөөгийн хуванцар бохирдлын хамгийн том цэгүүдийг тогтоожээ. Тэд урьд өмнө үйлдвэрлэгдсэн полимер хаягдлын тархалтын хамгийн нарийвчилсан зургийг гаргасан юм. Энэхүү судалгааг шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтэлсэн байна.
Багийн үзэж байгаагаар хэмжихэд хамгийн хэцүү зүйл бол үйл ажиллагаанаас ялгардаг хуванцар. Үүнд хогийн сав, хүрээлэн буй орчинд хүмүүсийн хаясан (санамсаргүй болон санаатай) хог хаягдал орно.
Эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар жил бүр 52 сая тонн хуванцар хог хаягдал боловсруулах системээр дамждаг бөгөөд үүний 36 сая (68%) нь цуглуулагдаагүй полимер хаягдал байгааг тогтоожээ.
Дэлхийн улс орнуудаас Энэтхэг улс хуванцар бохирдлоор нэгдүгээрт орж, жилд 9.3 сая тонныг байгальд хаяжээ. Энэ нь удаах байранд орсон хоёр улс болох Нигери, Индонезитой харьцуулахад 2.7 дахин их байна.
Үүнээс гадна хуванцар хог хаягдлын дөнгөж 81 хувь нь Энэтхэгт хуримтлагддаг бөгөөд үлдсэн 19 хувь нь байгальд хаягддаг гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn