Р.Оюун

Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос “Бродюрын мафи”-ийн талаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.  Тэд “Монголын авто замчид өдөр, шөнөгүй ажиллаж байна. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг тайван ажлыг нь хийлгээд өгөөч. Жил бүр бродюр сольдог. Авто зам 10 жил болсны дараа шинэ хучилт хийх ёстой. Нийслэлийн замын 70, 80 хувь нь хэтэрчихсэн гэдэг. Үүнийг шинэчлэхийн тулд бродюроо заавал солих ёстой. Чулуун хашлагын хувьд 50-аас дээш жилийн насжилттай. Тиймээс насжилт урттай чулуун хашлагыг ашиглая гэж байгаа юм. Хөгжилтэй орнуудын бүх зам нь чулуун бродюртой байдаг” гэж байлаа.

Эх сурвалж www.zms.mn