З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар үнэн зөв таамагладгаараа алдартай түүхч профессор Алан Лихтман дэд ерөнхийлөгч Камала Харрисыг ялна гэжээ. Тэрээр энэ тухай The New York Times сонинд өгсөн видеондоо дурджээ.

"Камала Харрис АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болно,  энэ уралдааны үр дүнгийн талаархи миний таамаглал ийм байна" гэж профессор хэлэв.

Түүхч Лихтман Зөвлөлтийн математикч Владимир Кейлис-Бороктой хамтран "Цагаан ордны 13 түлхүүр" нэртэй сонгуулийн урьдчилсан мэдээний тусгай арга зүйг боловсруулсан. Энэ аргын дагуу эдгээр түлхүүрүүдийн талаас илүү хувийг цуглуулсан нэр дэвшигч ялдаг байна. Үүнд “Улстөрчийн сэтгэл татам байдал”, “Дуулиан шуугиан дэгдээдэггүй”, “Боловсрын болон урт хугацаанд эдийн засагт асуудал гараагүй байх”, “Гадаад бодлогод алдаа гаргаагүй байх” зэрэг шалгуур үзүүлэлтүүд багтсан байна.

Энэхүү аргачлал нь Лихтманд 1984 оноос хойшхи бараг бүх ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжийг олгосон. Цорын ганц үл хамаарах зүйл нь 2000 оны сонгууль байсан бөгөөд түүхч АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Горыг ялна гэж байсан бол, Жорж Буш ялсан юм. Флоридад болсон санал хураалтын дуулиан шуугиантай дахин тооллогыг харгалзан профессор өөрийн таамаглалаа зөв байсан бөгөөд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ялалт байгуулсан нь хууран мэхлэлтийн үр дүн гэж профессор үзэж байна. 2016 онд тэрээр К.Харрисын өрсөлдөгч Дональд Трампыг ялна гэж таамаглаж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 175 (7419)