Т.САЙХАН

ИЗНН-аас өчигдөр мэдээлэл хийж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд зөвхөн МАН, АН-ын гишүүд байдаг. Тус зөвлөлөөр УИХ-аар хэлэлцэх асуудлууд зэрэг чухал асуудлыг хэлэлцдэг. Гэтэл УИХ-д суудалтай бусад намуудын төлөөлөл энэ зөвлөлд байдаггүйгээс мэдээлэлгүй үлдээд байна гэсэн асуудлыг хөндсөн билээ. 

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д суудалтай ч бүлэггүй дарга нарыг таслах эрхгүйгээр УИХ-ын даргын дэргэдэх  зөвлөлд оруулахаар болсныг мэдэгдлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд парламентад бүлэгтэй улс төрийн намуудын төлөөлөл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байна хэмээн заасан байдаг. Энэ дагуу МАН, АН-ын бүлгийн төлөөллүүд тус зөвлөлд байдаг аж. Харин бусад буюу ХҮН нам, Үндэсний Эвсэл, Иргэний Зориг Ногоон Намууд бүлэггүй тул зөвлөлийн гадна үлдээд байсан юм.  

Эх сурвалж:www.polit.mn