Т.САЙХАН

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 20-21-ний өдөр Монгол Улсад айлчилж, хоёр улсын Ерөнхийлөгч нар яриа хэлэлцээ хийсэн билээ.

Төрийн айлчлалын төгсгөлд буюу өчигдөр Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт мотоцикль хөлөглөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цонжинболдогт зочилжээ. Энэ нь манай улсад айлчлан ирсэн гадаад улсын төрийн тэргүүн мотоциклоор аялсан анхны тохиолдол болж байна.

Эх сурвалж:www.polit.mn