Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Хээл хахууль, авлигыг устгах сонирхол энэ Засгийн газарт байна уу гэдгийг Ерөнхий сайдаас асууя. Мөрийн хөтөлбөрт өмнөх алдааг засах асуудал нэлээд тусгагдсан байх гэж бодож байна. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгоё, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг багасгая гэдэг зүйлүүд энэ мөрийн хөтөлбөрт туссан уу. Мөнгөний сонгуулийг устгая. Ингэхийн тулд сонгуулийн ухуулагчид урамшуулал өгдгийг болиулъя, хэсгийн ахлагч гэдэг орон тоог байхгүй болгоё, сонгуулийн санал авах өдрийг лхагва гарагт товлож байя. 

Ерөнхий сайд Л.Оюун‑Эрдэнэ: -Мөнгөний сонгуулийг өөрчлөх хүсэл эрмэлзэл байна уу гэж асууж байна. Байна аа. Үүнийг өөрчлөх тулд сонгуулийн системийг өөрчилсөн. Ухуулагчийн тоог цөөрүүлэх ёстой. Сонгууль болгоны өмнө өөр өөрсдийн дүрмээр тоглодог байсан жишиг өөрчлөгдөх болов уу гэж найдаж байна. Лхагва гарагт сонгуулийн санал авдаг болгож болох байх. Н.Алтанхуяг даргын “Бидний үед хамтарч болоод та нарын үед хамтарч болохгүй” гэдэг хандлагатай санал нийлэхгүй байна. Зарчим хоёр үзүүртэй байж болохгүй. С.Баяр, С.Батболд нартай та нар хамтарч Засгийн газар байгуулж байсан. Та “Миний үед болно. Л.Гантөмөрийн үед болохгүй” гэдэг хандлагаа өөрчлөөч ээ гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn