Т.САЙХАН

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар "Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр баталлаа. 

УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, У.Отгонбаяр нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, С.Лүндэгийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Б.Заяабал, Б.Уянга, Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Б.Жавхланг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв. 

Түүнчлэн байнгын хороодоос чөлөөлөгдсөн гишүүдийг дараах байдлаар шинэчлэн хуваарилсан юм. Үүнд:

  • Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр Д.Жаргалсайхан, С.Лүндэг, Б.Уянга нарыг,
  • Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээр Б.Жавхланг,
  • Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр Б.Бат-Эрдэнийг,
  • Төсвийн байнгын хорооны гишүүнээр Б.Батцэцэг, Ж.Ганбаатар нарыг,
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр У.Отгонбаяр, Б.Заяабал нарыг,
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр Х.Ганхуягийг баталлаа. 

Байнгын хороодын гишүүдийг өөрчлөх тогтоолыг баталсны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор УИХ-ын чуулган хаалттайгаар хуралдаж байна.

Эх сурвалж:www.polit.mn