Ц.БАЯР

Уулзалтад, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамнаас салбарын сайд Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ОУ-ын талаас ОХУ-ын талаас, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, БНЭЯ-ны ОУ-ын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын захирал И.А.Кущ тэргүүтэй дагалдан яваа албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, манай хоёр орны аж үйлдвэр, эрдэс баялаг, газрын тосны салбарын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээв. Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон эрдэс баялгийн боловсруулалтад тэргүүлэх ач холбогдол өгч байна. Мөн 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг шинээр байгуулсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн  газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт, тээвэрлэлт, азотын бордооны импорт болон геологийн судалгааны чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллах асуудлуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд батлуулан хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид ч та бүхэнтэй хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хүрээнд манай салбарын гол асуудлуудаар санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай байна. Ялангуяа намрын их ажил хаянд ирсэн энэ үед  ургац хураалт, хадлан, өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад ОХУ-аас нийлүүлэх дизель түлш, шатахууны хангамжийг тасралтгүй, тогтвортой явуулахад онцгой анхааран ажиллах шаардлагатай байгаа хэмээн манай сайд Ц.Туваан онцлов. 

Эх сурвалж: www.polit.mn