Б.БАЯР

 

Говь-Алтайн Бигэр, Халиун, Цогт сумдын нутагт оршдог "Бурхан буудай" хайрхны Төрийн тахилга энэ оны долоодугаар сарын 20-нд болсон. Бурхан буудай хайрхныг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авч, 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгосон. Энэ жил анхны тахилгыг хийж буй юм. Тахилгад төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна, улс төр, бизнесийн олон арван эрхэм оролцжээ. Ингэж олны хөл хөдөлгөөн дунд болсон тахилгын өмнөх орой нэр бүхий төрийн түшээд хоорондоо нударга зөрүүлсэн явдал болсон байна. Нэг нь хэд хэдэн удаа цохиж, нөгөө нь шанаа нь хөхрөөстэй Улаанбаатарт иржээ. Тэд яагаад, юунаас болж зодолдсон нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 154 (7398)