Э.Марал  

Загварын хот гэгдэх Францын нийслэл Парис хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон XXXIII наадам “Парис 2024” олимп амжилттай үргэлжилж байна. 

Өнөөдөр 17:00 цагаас эх орноо төлөөлөн Олимпын чөлөөт бөхийн дэвжээнд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх П.Орхон, М.Лхагвагэрэл нарын тэмцээн эхэлнэ. П.Орхоны эхний учраандаа Украины тамирчин Ирина Колиаденко таарчээ. Харин ОУХМ М.Лхагвагэрэлийн эхний тойрогтоо АНУ-ын тамирчин Паррис Масон Марктай хүч үзнэ. Тамирчдадаа амжилт хүсье!

Эх сурвалж: www.zms.mn