Э.МАРАЛ

Чөлөөт бөхийн эмэгтэй 53 кг-ийн жинд ОУХМ Б.Хулан эхний тойрогт Нигерийн Кристиана Огусанятай барилдахаар сугалаа татсан. Энэ барилдаанд манай тамирчин 3:1 харьцаагаар илүүрхэж ялсан билээ. Тэрээр шөвгийн наймд Япон улсын бөх, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Акари Фүжинамитай учраа таарсан ч 2:8 харьцаатайгаар ялагдал хүлээв. Гэсэн ч түүний өрсөлдөгч финалд шалгарснаар дагах барилдаан хийх бөгөөд түүний өрсөлдөгч АНУ-н бөх 2022 оны Дэлхийн аварга Парриш Доминик Оливиа юм.

Чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг-ийн жинд Ази тивийн хүрэл медальт, U23 насны Ази тивийн аварга, “Токио-2020” зуны олимпын наадмын шагналт 5 дугаар байр, ОУХМ Б.Хонгорзул эхний тойрогтоо  “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт БНХАУ-ын Хун Кө Шиньтэй учраа таарчээ. 

Харин эрэгтэй 86 кг-ийн жинд Залуучуудын ДАШТ мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Бат-Эрдэнэ Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Азербайжины бөх Осман Нурмагомедотой хүч үзнэ. Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт гарна. Тамирчдад амжилт хүсье!

 

Эх сурвалж: www.zms.mn