Э.МАРАЛ
Хүн төрөлхтний эв нэгдэл болсон “Парис 2024” Олимпын чөлөөт бөхийн төрөл өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр эхэлсэн билээ. Манай баг тамирчдаас салхийг хагалж Э.Дэлгэрмаа Киргизстан улсын бөх Мээрим Жаманзароватай учраа таарсан ч 3:8 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Гэвч Киргиз улсын бөх Мээрим Жуманазарова Нигерийн бөх Блессинг Оборудудуг ялж шигшээд шалгарсан юм. Ингэснээр манай тамирчин Э.Дэлгэрмаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагт дагаж барилдана. Тамирчинд амжилт хүсье!
Эх сурвалж: www.zms.mn