Э.МАРАЛ

Хүн төрөлхтний эв нэгдлийн XXXIII наадам болох “Парис-2024” зуны олимпын чөлөөт болон сонгомол барилдаан өнөөдөр эхэлнэ. Сонгомлын 60,130кг чөлөөт бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 68 кг жинд дэлхийн шилдгүүд өрсөлдөх бөгөөд манай улсаас энэ жинд “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд Олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Киргизстан улсын тамирчин Мээрим Жаманзароватай учраа таарчээ. Ялбал Япон, Венесуэл улсын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Киргиз улсын тамирчин  Мээрим Жаманзароватай “Токио-2020” олимпын наадамд манай бөх С. Батцэцэгийг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байв. ОУХМ Э.Дэлгэрмаагийн барилдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатарын цагаар 21:00 цагт гарна.Тамирчиндаа амжилт хүсье!

 

Эх сурвалж: www.zms.mm