Э.МАРАЛ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмыг Монголын Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг 10 тамирчинтайгаар оролцож МУГТ Б.Баасанхүү мөнгөн медаль, МУГТ Ё.Басхүү, МУГТ Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрдэнэбаяр шагналт 7-р байрыг тус тус эзэлэн амжилттайгаар өндөрлүүллээ. Эр зориг, авхаалж самбаа, хурд хүч, уран барилдааныг бидэнд үзүүлсэн ялалтын төлөөх хичээл зүтгэлээр бахархаж байна. Тамирчдад цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье!

 

Эх сурвалж: www.zms.mn