Э.МАРАЛ
“Парис 2024” зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78кг-ын жинд Монголын багийн хамгийн залуу (19 настай) тамирчин, ОУХМ О.Хүслэн эхний учраандаа Эквадор улсын тамирчин Ванесса Чалаг ялж шөвгийн 16-д шалгарлаа.
Шөвгийн 16-д Израйл улсын тамирчин Ланир Инбартай барилдахаар болов. Линар Инбар нь 24 настай, Дэлхийн аваргын алт, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин юм. О.Хүслэндээ амжилт хүсье!
Эх сурвалж: www.zms.mn