Э.МАРАЛ

Жүдо: Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Батхуягийн Гончигсүрэн Улаанбаатарын цагаар 15:55 цагт барилдана. Анхны олимпын наадамдаа зодоглож буй түүний эхний учраа 2020 оны Токиогийн олимпын хүрэл медальт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Израйл улсын тамирчин Петр Пальчик юм.

 

Жүдо: Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Отгонбаярын Хүслэн Улаанбаатарын цагаар 15:55 цагт зодоглоно. Энэ удаагийн олимпын наадамд оролцож байгаа манай улсын хамгийн залуу /19 настай/ хоёр тамирчны нэг О.Хүслэнгийн эхний өрсөлдөгч нь хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй 10 удаа дэлхийн аваргад өрсөлдсөн 34 настай Эквадор улсын тамирчин Ванесса Чала байх юм.

 

Бокс: Эмэгтэйчүүдийн 54-кг жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал 4/1 тулаанаа Улаанбаатарын цагаар 21:25 цагт хийнэ. Түүний өрсөлдөгч нь 2022 онд нутагтаа дэлхийн аваргад түрүүлсэн Туркийн 23 настай Акбас юм.

 

Буудлага: Эмэгтэйчүүдийн 50 метрийн 3x20 буюу гурван байрлалаас буудах дасгалд Олон улсын хэмжээний мастер Оюунбатын Есүгэн өрсөлдөнө. Түүний хувьд энэ олимпын наадмын 3 дахь дасгалдаа цэц мэргэнээ сорих юм. Тамирчдад амжилт хүсье!

 

Эх сурвалж: www.zms.mn