Э.МАРАЛ

Хүн төрөлхтний эв найрамдал болсон “Парис-2024” зуны XXXIII наадамд Монголын баг 32 тамирчнаа илгээж, эхний дөрвөн өдрийн дараа Монгол улс дэлхийн улс орнуудын медалийн эрэмбээр мөнгөн медальтайгаар 20-р байранд эрэмбэлэгдэж байна.

Өнөөдөр манай улсаас спортын хоёр төрөлд хоёр тамирчин өрсөлдөх ажээ. Өнөөдөр өрсөлдөх тамирчдын мэдээллийг хүргэе.

Бокс: Эхний тойрогтоо дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн тамирчныг илт давуугаар буулган авсан М.Энхжаргал өнөөдөр ээлжит тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч дэлхийн аваргын мөнгө, Европын наадам, Европын аваргын мөнгөн медальт Рум улсын тамирчин Перожок Лакрамиора юм. Уг тулаан Улаанбаатарын цагаар 23:22 цагт болно.

Усанд сэлэлт: 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энхтамир өрсөлдөнө. Тэрээр Улаанбаатарын цагаар 17:15 цагт Парисын усан замд уралдаанаа эхлүүлэх бөгөөд  "Hongkong, China long course swimming invitational trial" тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд зогсохгүй 50 метрийн өврөөр даллах сэлэлтэд 23.41 секундээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн байна. 

 

Эх сурвалж: www.zms.mn