Э.МАРАЛ
Загварын хот гэгдэх Францын нийслэл Парис хотноо хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны XXXIII наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр манай улсаас жүдо бөхийн төрөлд ОУХМ Б.Эрдэнэбаяр, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар хүч сорих нь. Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Косовогийнтамирчин Нор Гжаковотой учраа таарчээ.
Харин эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Тбилисийн “Их дуулга”-ын аварга, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр Швейцарын Нилс Штамптай барилдана. Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт гарна. Тамирчдад амжилт хүсье!
Эх сурвалж: www.zms.mn