Л.ХУЛАН

Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болох "Diaspora Mongolia" фестивалийн талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. 

Уг үйл ажиллагаа нь наймдугаар сарын 2-4-ний өдөр болох юм байна. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ нь дэлхийн 47 улсын 174 ТББ-ын нэгдэл болсон зөвлөл бөгөөд энэ жил 10 жилийн ойн тохиож байгаа аж. 

Наймдугаар сарын 2-ны өдөр Гадаад Харилцааны Яамны байранд 13:00-19:00 цаг хүртэл болох нэгдсэн чуулга уулзалтаар дараах гурван сэдвээр хэлэлцүүлэг явуулах бөгөөд зохион байгуулагчид хэлэлцүүлгийн сэдэвтэй холбоотой дараах зүйлсийг онцлов. 

  • "Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудал" сэдвээр хэлэлцүүлэг хийж, төр засагт дуу хоолойгоо хүргэн цаашид бодлогын хүрээнд хамтарч ажиллах шийдлээ гаргана.
  • "Монгол бахархал өв соёл, гадаад сурталчилгаа болон спорт урлагийн арга хэмжээ өнөөгийн нөхцөл байдал" гадаадад байгаа монголчууд тухайн улс орон бүрдээ монголоо танилцуулах өдөрлөгийг маш идэвхтэй зохион байгуулж ирсэн. Уг соёлын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал цаашид яаж таниулах талаар туршлага солилцоно. 
  • "Эх хэл, боловсрол, шинжлэх ухаан, технологи инновацын асуудал" гадаад улсуудад нийт 50 гаруй монгол сургалтын төв, сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрийн багш нар хоорондоо туршлага солилцоно. 

Дээрх гурван хэлэлцүүлэгт Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид оролцоно гэв. 

Наймдугаар сарын 3-ны өдөр Гадаад харилцааны яам "Хилийн Чанад дахь Монголчууд" НҮТББ-ын бүх гишүүдийн V чуулган уулзалт 

Наймдугаар сарын 4-ний өдөр болох  Чойжин ламын сум музейд болох "Диаспора Фестиваль"-д хилийн чанадаас эх нутагтаа ирээд цаашид юу хийж, ажиллаж амьдрах талаар бодолтой яваа хүмүүс элчин сайдын яамд, төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч нараас мэдээлэл авч болох аж. 

Фестивальд Хурд хамтлаг, Уухай хамтлаг, хийлч Дээгий нар урилгаар оролцоно. Мөн язгуур урлагийн тоглолтууд болох юм байна. 

Чойжин ламын сүм музей нь хойно асрууд байршуулсан байгаа ба тэдгээрээс хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчууд тээвэр ложистик, билетийн касс, сургалт зууч, бүхий л төрлийн үндэсний үйлдвэрлэлүүдийн мэдээллийг авч болох аж. 

Event.mn, Ticket.mn-с тус үйл ажиллагааны тасалбарыг худалдаж авах юм байна. 

Чуулганы үйл ажиллагаанд гадаадад амьдардаг монголдоо амрахаар ирсэн байгаа болон гадаад улс руу явах хүсэлтэй байгаа хүмүүс туршлагатай нэгнээсээ мэдээлэл харилцан солилцох зорилгоор хүрэлцэн ирэхийг урьж байна гэдгийг зохион байгуулагчид онцлов. 

Эх сурвалж:www.polit.mn