Э.МАРАЛ

Өчигдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр Олимын ганцаарчилсан 32.4 км-ын дугуйн уралдааны техникийн зөвлөгөөн Улаанбаатарын цагаар 22:00 цагт болж Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталлаа. Үүнд Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос ОУХМ, Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцын нэрийг батлав. 

Азиас 10-аад орон Олимпийн 1 эрх авснаас Казахстан, Монгол, Япон улсуудад 2 зайд уралдах 2 эрх олгосон юм. 

С.Жамбалжамц үндсэн хоёр уралдаанд уралдах бол Б.Тэгшбаяр бэлтгэл хангагчаар оролцохоор болжээ. Олимпийн дугуйн эрэгтэй ганцаарчилсан 32 км зайн уралдаан долдугаар сарын 27-д болно. Тамирчинд амжилт хүсье.

Эх сурвалж:www.zms.mn