Э.Марал 

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэж эхний өдрийн тоймыг хүргэж байна.  

“Парис-2024” зуны Олимпийн наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа болж өндөрлөлөө. Монголын баг тамирчдын салхийг хагалж, байт харвааны төрөлд Ю.Ганзориг дасгалжуулагчтай олимпийн зурхайд гарсан Азийн наадмын аварга, алдар спорт хорооны тамирчин Б.Отгонболд  урьдчилсан харваанд 72 сум тавьснаас 643 оноо авч 54 дүгээрт эрэмбэлэгдлээ. Цаашид хасагдах журмаар явах буюу дараагийн шатанд 32 тамирчин тунаж өрсөлдөнө.

Долдугаар сарын 30-нд ОУХМ Б.Отгонболд урьдчилсан харваанд 11-т бичигдсэн Мексикийн тамирчин Матиам Грандетай халз харвана.  

Тамирчинд амжилт хүсье. 

Эх сурвалж: www.zms.mn