Ч.ТУЛГА
Дэлхийн бодибилдинг фитнессийн хамгийн том холбоо болох IFBB холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд эмэгтэй тамирчдаас “Велнесс” ангилалд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алтан медаль хүртсэн байна. Бодибилдинг фитнесээр 20 гаруй жил хичээллэж байгаа түүнийг уншигчид “Нүдэнгоо” дууны клипээр сайн таньдаг билээ. Үүнээс гадна Б.Сугарсүрэн нь мэргэжлийн дасгалжуулагч, дэлхийн аваргын анхны хүрэл медаль хүртсэн зэрэг уг спортдоо бол хатуу самар юм. Үүнээс гадна Зүүн Азийн алт, мөнгө, хүрэл медаль, 2004 оны Турк улсын аварга болж байсан зэрэг амжилтын эзэн. Б.Сугарсүрэн нь сүүлийн таван жил Монголдоо бодибилдингийн велнесс ангилалыг анхлан хөгжүүлж, олон шавь нарыг амжилтад хүргэсэн билээ.
Эх сурвалж www.zms.mn