Т.САЙХАН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкений урилгаар 2024 оны долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна. Тэрээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй албан ёсны уулзалт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэллтэй Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийхээс гадна АНУ-ын Конгресс болон Засгийн газрын төлөөлөлтэй уулзана.
Уулзалт, хэлэлцээний үеэр АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм байна.
Эх сурвалж:www.polit.mn