Т.БАТСАЙХАН
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар тав дахь жилдээ ажиллаж буй Б.Мөнхбатыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилжээ. Тэрээр мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажилладаг. Б.Мөнхбат нь 2002-2004 Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуульд Физикийн багш, 2004-2008 Чингэлтэй дүүргийн ЗДТГ мэргэжилтэн, 2008-2009 Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, 2009-2011 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын Нийгмийн хэлтсийн дарга, 2011-2013 Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга, 2013-2013 Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга, 2013-2016 Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 140 (7384)