Т.САЙХАН

Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас нэг тэрбум 340 сая 522 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм байна. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажиллажээ. Тодруулбал

  • “Зорчигч тээвэр III” ₮608,040.39
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ₮2,422.31
  • Өсвөр үе хүнс ₮679.09
  • Хүнс хангамж төв ₮67,712.76
  • Багачууд хүнс ₮26,919.52
  • Асгат ₮53,470.50
  • Хөрөнгө оруулалтын газар ₮312,834.37
  • Хот төлөвлөлт судалгааны институт ₮124,992.80
  • Гэрлэх ёслолын ордон ₮143,450.46 тус тус төвлөрүүлэх юм байна.

Ашиг, орлогын хуваарилалт тогтоох тухай энэхүү асуудлыг энэ сарын 24-нд болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

Эх сурвалж:www.polit.mn