Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Хөрөнгө босголтын менежерийн нь байгууллагын санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн тулд дотоодын хөрөнгө босголтын нөхцөл байдлыг судал, хамтын ажиллагаа, түншлэлийн боломжийг эрэлхийлэн, стратеги төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа зохион байгуулна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
-Бизнесийн удирдлага хөрөнгө босголт, маркетингийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх.
-Зах зээлийн хөгжил, хөрөнгө босголт, маркетинг борлуулалтын чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай байх.
-СОС Хүүхдийн хотходын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийн талаар мэдлэгтэй байх.
-Шууд маркетингийн сувгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх .
-Төслийн менежментийн чиглэлээр туршлагатай байх.
-Эерэг хандлагатай, бүтээлч, үр дүнд чиглэсэн, тууштай, зах зээлийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх.
Мэдээлэл авах болон материал бүрдүүлэх хаяг:
Та хөрөнгө босголтын менежерийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаа бол өөрийн дэлгэрэнгүй CV-г 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө доорх цахим шуудангаар ирүүлнэ үү.
Цахим шуудан: Sos.mongolia@sosmon.mn
Холбоо барих утас: 11-451702