Р.Оюун

Соёлын тэргүүний ажилтан, гэрэл зурагчин, эдийн засагч Сэрээнэнгийн Чинбатын "Нарт тэнгэрийн орон" гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн, цомгийн нээлт өнөөдөр Монголын театрын музейд боллоо. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул тэрээр 2010 оноос баримтат болон байгаль, монгол ахуйн чиглэлээр гэрэл зураг авдаг байна. Мөн "Унаган нутаг минь Өвөрхангай", "Өвөрхангай нутаг", "Өнөөгийн Баянтээгийн уурхай", "Арвайхээр 290 жил", "Амжилт дагуулсан анхны цэцэрлэг", "Өврийн хангайн гайхамшгууд", "Ханхөгшин хайрхан", "Мөнхөд дурсагдах он жилүүд", "Ашдын ерөөлтэй ахан дүүс", "Инээд цалгиж, амжилт дагуулсан жаран", "Голомт нутаг Өвөрхангай-90 жил", "Хайрхандулаан миний нутаг" гэрэл зургийн 30 орчим цомог хэвлүүлжээ. 

 

Эх сурвалж www.zms.mn