Т.САЙХАН

УИХ-ын 2024 оны сонгуулиар бүрдсэн шинэ Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ байгуулсан билээ. Тэгвэл эдгээр яаманд харьяалагдах 16 дэд сайдыг чөлөөлжээ. 

Тодруулбал 

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Уянга
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсноор дэд сайдын ажлаа өгсөн.

Харин дараах 13 дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Чөлөөлөгдсөн дэд сайд нар: 

  1. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Ганбаатар
  3. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд Э.Золбоо
  4. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
  5. Боловсролын дэд сайд Г.Ганбаяр
  6. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
  7. Зам, тээврийн дэд сайд Л.Халтар
  8. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
  9. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо 
  10. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
  11. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай 
  12. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд П.Баттөр
  13. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж

Энэ тухай "Олон нийтийн саналаар дэд сайдын орон тоо байх эсэхийг шийднэ" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн билээ. 

Эх сурвалж:www.polit.mn