Б.Нямсүрэн

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат улсын даян аварга Н.Батсуурь ес давж түрүүлж дархан аварга цолтой болов. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ.

Энэ удаа Н.Батсуурь 37 насандаа төрийн наадамдаа түрүүлсэн юм. 

Их шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Төв аймгийн Өндөрширээт улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарсан юм.

Эх сурвалж: www.zms.mn