Р.ОЮУН

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын насан хүрэгчдийн шагайн харвааны шилдгүүд тодорсон байна. Насанд хүрэгчдийн багийн харвааны тэмцээнд 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорьсноос тэргүүн байрыг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, Алдар спорт хорооны баг, дэд байрыг Аймгийн гоц мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, Алтан арвай ХХК-ийн баг, гутгаар байрыг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн Номт Даншиг Хеттрик группын баг, дөрөвдүгээр байр Монгол улсын Мэргэн Ц.Цэнд ахлагчтай Төв аймгийн Бүрэн сумын баг эзэлсэн бол шагналт байрт Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймаг, Алтанговь транс ХХК-ийн баг, Аймгийн гоц мэргэн Д.Чинцогт ахлагчтай Дорноговь аймаг, Их говь энержи ХХК-ийн баг, Монгол Улсын мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймаг, Шонхор баг, Монгол Улсын мэргэн Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймаг “Гуа Орд” ХХК-ийн баг шалгарлаа.

Харин ахмадын багийн харвааны тэмцээнд 24 багийн 192 ахмад харваач өрсөлдсөнөөс тэргүүн байрыг ахмад харваач Доржбалдангийн Бямбадагва ахлагчтай Дархан-Уул аймгийн баг, дэд байрыг Монгол Улсын харьшгүй мэргэн Жамьянгийн Чулуун ахлагчтай Сүхбаатар аймгийн баг, гуравдугаар байрт Монгол Улсын дархан мэргэн Давдын Хүрэлсүх ахлагчтай Төв аймгийн баг, тусгай байрыг Монгол Улсын гарамгай мэргэн Тогтохбуянгийн Базарханд ахлагчтай Улаанбаатар хотын Баянгол дүүргийн багууд шалгарлаа. Өсвөрийн багийн харвааны тэмцээнд нийт 10 багийн 80 өсвөрийн харваач өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Д.Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймаг, Номт даншиг Хеттрик группын баг. Энэ баг хоёр жил дараалан түрүү хүртэж байгаа ажээ. Дэд байрт Э.Энхбат ахлагчтай Өвөрхангай аймаг, Өв алтан аргай Шонхор баг, гуравдугаар байрт Б.Төртүвшин ахлагчтай Өмнөговь аймаг, Алтанговь транс ХХК-ийн баг, тусгай байрыг О.Насанбат ахлагчтай Дундговь аймгийн Дэрэн сумын баг тус тус эзэлсэн байна. 

Эх сурвалж www.zms.mn