Б.Нямсүрэн
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.
Энэ удаагийн наадамд аймгийн арслан Т.Сайханжаргал зургаа давж харцага цол хүртлээ. Харин аймгийн арслан Д.Төрболд, М.Амарсанаа, Э.Мөнхжаргал, Т.Довчинсэмбээ, Г.Дармаажанцан, Л.Энхсаруул нар начин цолтоор энгэрээ мялаав. Мөн улсын начин Д.Хүдэрбулга долоо давж заан цолны болзол одоогоор хангасан байна. Ховд аймгийн Булган сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг зургаа давж цолоо баталлаа.
Эх сурвалж: www.zms.mn