Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д суудалтай АН, ХҮН намд хамтарсан засаг байгуулах санал хүргүүлж, тус намууд хамтрах шийдвэр гаргасан. Ийнхүү шинэ засгийн газарт МАН 12, АН 8, ХҮН нам хоёр сайдын суудал авахаар тохирчээ. МАН-ын удирдах зөвлөл дэмжсэнийн дараа Ерөнхий сайд шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулан зөвшилцлөө. Ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллах Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдох Засгийн газрын гишүүдэд сонгуулийн үеийн талцал, хийрхэл, улс төржилтийг ардаа орхиж, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг захилаа. Мөн Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын зөв, зүйтэй үйл ажиллагааг дэмжиж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг хангах үндэсний эрх ашгаас ангид үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллахаа сануулав.

Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа сайд нарыг УИХ-ын чуулганд танилцуулж Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Хамтарсан Засгийн газрын танхим бүрдлээ. Улмаар шинээр томилогдож буй сайд нар тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,

Монгол Улсын сайд, 20 минутын хот хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,

Сангийн сайд Б.Жавхлан,

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,

Боловсролын сайд П.Наранбаяр,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,

Зам,тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудынсайд Ч.Номин,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажиллана.

Эх сурвалж:www.polit.mn