Т.САЙХАН
Монголын Эдийн засгийн чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр тэрээр "50 хувь нь өөр саналтай байхад 50 хувь нь хүчээр түрээд уурлуулаад яваад байдаг биш, хамтраад хийе. Парламентад нийт авсан суудлаараа хувь тэнцүүлдэг ийм тогтолцоо руу оръё. Энэ цаашдаа ч үргэлжилнэ. Би өнөөдөр нэг зүйл амлая. Монгол Улс өнөөдрөөс эхлээд "Мөнхийн эвслийн Засгийн газар" болж байгаа, тогтолцоогоороо. Яг л Герман шиг. Үндэсний баяр наадам болж байгаа учраас би түүнтэй холбоотой нэг баримт хэлье. Бөхчүүд маань барьц сонгох үгүй гэдэг дүрмээс болоод бүгдээрээ жингээ нэмж байсан. Эсвэл цагийг нь бага болгосон чинь жингээ хасч байсан. Ганцхан дүрмийн өөрчлөлт ийм их нөлөөтэй байлаа. Яг түүнтэй адилхан 126 гишүүнтэй, бүсчлэлээс 60 хувь нь гардаг. 40 хувь нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор гардаг. Цаашид Монгол Улсад аль нэг улс төрийн хүчин 50-аас илүү хувийн санал тун бага авдаг байх болно. Герман, Шинэзеланд ийм. Тэгэхээр хүссэн хүсээгүй зөвшилцөх хэрэгтэй. Цаашид сонгуулийн үеэр айхтар талцаад ч хэрэггүй. Яагаад гэвэл дандаа л ийм үр дүнгүүд гарна. Одоо бол айхтар популизм хэрэггүй" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn