Т.САЙХАН
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны долоодугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд орууллаа.Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Эх сурвалж:www.polit.mn