Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсан тухай тогтоолуудыг уншиж танилцууллаа. Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, батлав. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн бол АН-аас Б.Пүрэвдоржийн нэрийг дэвшүүлсэн билээ.  Улмаар санал хураалт явуулахад УИХ-ын дэд даргад нэр дэвшигчдийг гишүүдийн олонх дэмжжээ.  Мөн  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг тус, тус сонгосныг танилцуулж, баталсан юм. 

Эх сурвалж: www.polit.mn