Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын дэд дарга, бүлгийн даргаа тодруулжээ. Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын дэд даргад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүлжээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга асан Л.Мөнхбаатарыг ажиллуулахаар болсон байна. 

Одоо УИХ-ын чуулганыг хуралдуулж, УИХ-ын дэд даргаа сонгож, бүлгүүд даргаа сонгосноо танилцуулахаар төлөвлөсөн байна. 

Эх сурвалж:www.polit.mn