Т.САЙХАН
АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр орой хуралдаж улс төрийн шийдвэр гаргажээ. Тус хурлаас хамтарсан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан байна.
Энэхүү шийдвэрийг өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Улс төрийн зөвлөл нь 55 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 46 нь оролцож, тэдний 32 нь дэмжсэн байна.
Хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд АН-д 8-10 суудал өгөхөөр яригдаж байгаа гэх мэдээлэл бий.
Эх сурвалж:www.polit.mn