Т.САЙХАН

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан юм. Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн.  Улмаар түүний томилгоог анхдугаар чуулганаар хэлэлцэн дэмжлээ.  Мөн УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. УИХ-ын гишүүд тангараг өргөж дууссаны дараа Г.Занданшатар,  Я.Содбаатар нарын томилгоог хэлэлцэнэ. 

Эх сурвалж:www.polit.mn